Нууцлалын бодлого
Вебсайтад бүртгүүлэх, үйлчлүүлэх болон Хэрэглэгчийн үйлчилгээтэй холбогдох үедээ бидэнд илгээж буй бүх төрлийн дата, хувийн мэдээллийг доорх бодлогоор зохицуулна. Мөн бид ямар ч тохиолдолд таны мэдээллийг чанд нууцалж, Монгол улсын хууль, журмын дагуу ажилладаг болно.
1. Ерөнхий мэдээлэл, мэдээлэл цуглуулах
Humtto.mn худалдааны систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
- Хэрэглэгч гэдэг нь humtto.mn вэб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
- Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
- Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс, улс, гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
- Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, сонирхож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.
2. Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах нөхцөл
Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд HUMTTO MONGOLIA Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
- Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: таны гар утсанд холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт.
- Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх;
- Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх;
- Техникийн засвар хийх;
- Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт).
- Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар тус тус.
3. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх
HUMTTO MONGOLIA нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
4. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах
- HUMTTO MONGOLI нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
- Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг HUMTTO MONGOLIA хариуцахгүй болно. HUMTTO MONGOLIA нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
5. Хэрэглэгч мэдээллээ удирдах
- Хэрэглэгч хувийн мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.
- Хэрэглэгч системийн цахим шуудан (э-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.
6. Xэрэглэгчийн нэвтрэх мэдээлэл
Хэрэглэгч humtto.mn вэбсайтад бүртгүүлэхдээ сайтаас шаардсан нууц үгийн бодлогын дагуу хүчтэй нууц үг оруулах үүрэгтэй. Хангалттай хүчтэй нууц үг үүсгээгүй, нэвтрэх мэдээллээ бусдад алдснаас болж үүссэн аливаа асуудалд HUMTTO MONGOLIA хариуцлага хүлээхгүй.
7. Нууцлалын бодлогын шинэчлэлт
- HUMTTO MONGOLIA нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр humtto.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
- Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.