HUMTTO БРЕНД МОНГОЛД
БИДНИЙ ГАРАА - 2020 ОН
Манай компани 2020 онд Humtto брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер-ийн эрхийг авч, анхны салбар дэлгүүрээ 2020 оны 7-р сарын 8-нд Их Наяд Плаза худалдааны төвийн 4 давхарт нээсэн билээ. Энэ үеэс эхлэн Монголын зах зээлд анх удаа нэвтэрч, хэрэглэгчдэдээ чанартай, эвтэйхэн, загварлаг аялал, алхалт болон өдөр тутмын бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хүргэсээр ирсэн билээ.
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
БОЛОМЖИЙН ҮНЭЭР ЧАНАРЫГ
Бидний эрхэм зорилго бол хэрэглэгч бүрийг чанартай, эвтэйхэн, аюулгүй, загварлаг бүтээгдэхүүнээр ханган, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих явдал юм. Бид зөвхөн бүтээгдэхүүн борлуулаад зогсохгүй, Монголын аялал жуулчлал, идэвхтэй хөдөлгөөн, спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьдог.
САЛБАРУУД
БИД ӨДӨР БҮР ӨСӨН ДЭВЖСЭЭР
Өнөөдрийн байдлаар бид 3 албан ёсны салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Бид хэрэглэгчдэдээ зөвхөн бараа бүтээгдэхүүн нийлүүлээд зогсохгүй, Монгол иргэн бүрийн эрүүл амьдралын хэв маягт хувь нэмэр оруулах эрхэм зорилгыг баримтлан өдрөөс өдөрт өсөн дэвжсээр байгаа.